Танилцуулга

  • Алсын хараа

 Автомашин техникийн бизнесийг " Хэрэглэгч төвтэй хөгжүүлж, дэлхийн жишиг компани болох".

  • Бидний эрхэм зорилго

 Хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангаж эрхэмлэж чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээг шуурхай хүргэж асуудлыг шийдэн, баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг тасалдаггүй байх нөхцөлөөр хангахын төлөө ажиллана.

  • Бидний үнэт зүйлс

 Хамтын зүтгэл: Туршлагатай, чадвартай, мэдлэгтэй мэргэшсэн байх шалгуурыг байгууллагын аль ч албан боломжоор хангана.

  • Ёс зүй

 Үйлчилгээг хэрэгчдэд хүргэж буй ажилтан бүр чин сэтгэлээсээ ажилдаа хандаж байгууллагын харилцааны ёс зүйн дүрмийг баримтална.

  • Манлайлал

 Салбартаа шинэ технологи инновац нэвтрүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг ямагт нэмэгдүүлэх замаар тэргүүлэгч байна.

  • Төгөлдөршилд

 Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн ойлгож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ " Төгс хүргэхэд анхааран хамтын тасралтгүй үнэнч харилцааг бий болгоно. “Акума-Эрин” ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдаж, 1998 оноос БНСУ-ын “LG” корпорацын тос тосолгооны бүтээгдэхүүний Монгол улс дахь албан ёсны дистрибютрээр сонгогдон, Solite брэндийн аккумляторыг тус тус борлуулж ажилласаар байна. 2012 оноос эхлэн Америкийн алдарт брэнд АБРО брэндийг монголын зах зээлд ханган нийлүүлж байна. Мөн Япон, Солонгос авто машины маслоны шүүр, агаар шүүгчийг худалдаалж байна.

 Бид бүхэн хэрэглэгч бүрээ дээдлэн, түргэн шуурхай үйлчилгээтэй байх зарчмыг баримтлан хот дотор 7 салбар, 21 аймагт гэрээт борлуулагчийг нээн ажиллуулж байна. Улаанбаатар хотод бөөний худалдааны салбар, Дархан, Эрдэнэт болон хориод аймагт гэрээт борлуулагчид ажиллаж байна. Үүний зэрэгцээ тус компанийн үйл ажиллагааны гол чиглэлийн нэг нь уул уурхай, машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны бүтээгдэхүүн ханган нийлүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд уул уурхай, үйлдвэрлэлийн олон компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал: Айвенхоу Майнз Моголиа Инк, Шивээ-Овоо, Багануур, Шарын гол, Монголын алт, Монгол газар, Жамп, Мейжор дриллинг, Говь дриллинг, Ланд дриллинг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, зэрэг уул уурхайн компани үйлдвэрүүд, мөн МИАТ, Автобус бааз зэрэг үйлчилгээний олон арван харилцагчдын хэрэгцээг өөрсдийн бүтээгдэхүүнээр ханган хамтран ажиллаж ирлээ. Мөн автомашины тосолгоо үйлчилгээний ажил эрхэлдэг салбар төвүүдийг нээн ажиллуулж одоогийн байдлаар Улаанбаатар хотод есөн үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.