ISO 9001:2015 / ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО/

Чанарын бодлого

  • Бид үйл ажиллагаандаа чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлж, удирдлагын тогтоолцоогоо тасралтгүй сайжруулж байна 
  • Харилцагч болон ажилтнуудынхаа аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үзэж, хэвийн орчин нөхцлийг үргэлж сайжруулж, Монгол улсын хийгээд салбарын аливаа хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангаж ажиллана 
  • Байгууллагын үнэт зүйлсийг өөртөө шингээсэн чадамжтай, шударга, зөв хандлагатай ажилтан бол компанийн үнэт баялаг бөгөөд компани ажилтнаа хөгжихөд үргэлж дэмжинэ 
  • Компанийн ажилтан нэг бүр хэрэглэгчид тулгараад буй автомашин техниктэй холбоотой асуудлыг анхааралтай сонсож, асуудлыг судалж, тохирох оновчтой шийдлийг санал болгож, чин сэтгэлээсээ үйлчилгээ үзүүлдэг байна