МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД АНХНЫ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ БАГА ОВРЫН АВТОМАШИН БҮТЭЭЖЭЭ
Нэг удаа бүрэн цэнэглээд 100 км явахад ердөө 1000 төгрөгийн цахилгааны  төлбөр гардаг аж
ТҮГЖРЭЛТЭЙ ТЭМЦЭХ АРГА ТАТВАР Л БОЛЛОО ГЭЖ ҮҮ?
Ажлын өдрүүдэд 07.00 -18.00 цагийн хооронд хотын төвийн бүсээр зорчвол жолооч нар 11,50 фунт-стерлинг төлдөг аж. Харин Индонезийн Жакарта хотод нэгээс илүү автомашин эзэмшдэг иргэдэд нэмэлт татвар ногдуулах аргыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, нэг иргэн хоёроос дээш автомашин эзэмшдэг бол автомашин эзэмшсэний татвар дээр нэмж 1,5 хувийн төлбөр боддог зэрэг бэлээхэн аргууд байн
АВТОМАШИНЫ ЗОГСООЛУУДЫГ ҮНЭГҮЙ БОЛГОЖЭЭ
Автомашины түгжрэлийг сааруулахын тулд орц гарц нээж, сэтгэлгээ зам байгуулж байгаагийн зэрэгцээ автомашины зогсоолыг олноор байгуулах, мөн амралтын өдрүүдэд автомашины зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Мөн зарим авто замын урсгалыг нэг чигт оруулж, өргөтгөсөн байна. Цаашид хяналтын камер суурилуулах зэрэг олон ажлыг хийх аж.
НИСДЭГ МАШИНЫГ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
Terrafugia” компани нь нисдэг автомашиныхаа захиалгыг авч, 2019 онд гэхэд ашиглалтад оруулахаа албан ёсоор мэдэгдлээ. “Transition” маркийн энэхүү машиныг туршихын тулд тус компани Нью-Хэмпширт хувийн онгоцны буудал түрээслэн авсан байна. БНХАУ-ын “Geely” концерний харьяа “Terrafugia” компани энэ оны аравдугаар сараас нисдэг машины захиалгаа авч эхэлсэн бөгөөд хоёр хүний суудалтай, залгаа далавчит, түлш болоод цахилгаанаар ажиллах боломжтой, агаарт цагт 160 км хурдлах чадвартай гэж бүтээгдэхүүнийхээ талаар мэдэгдэж буй.
ЭНЭ БЯМБА ГАРАГТ ДЭЛХИЙН АВТОМАШИНГҮЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ
Бямба гарагт Улаанбаатар хотын төв хэсгийн замыг 08.00-17.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлаж, томоохон зах, худалдааны төв амарч, иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулна
ТҮГЭЭЛТИЙН АВТОМАШИНУУДЫГ ЦАГИЙН ХЯЗГААРТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛНА
отын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав.
Орон нутгийн замд аравдугаар сарыг дуустал шалгалт хийнэ
Долоон сарын байдлаар 772 зам тээврийн осол бүртгэгджээ. Ослоос болж 267 хүний амь нас хохирч, 540 хүн хүнд гэмтсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5-30 хувиар буурсан үзүүлэлт ч орон нутгийн замд гарч буй  осол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Учир
МАРГААШ ТЭГШ ТООГООР ТӨГССӨН УЛСЫН ДУГААРТАЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОНО
Улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан. Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын аюулгүй байдлыг хангаж, сургуулийн хүүхдийн автобусанд үзлэг, шалгалт хийх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгаад байгаа юм.
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ
08 дугаар сарын 25-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08:00-20:00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан.
АВТО ЗАМЫН ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ СТАНДАРТЫН ДАГУУ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
Төв шуудангийн уулзвараас 120-н аюулгүйн тойрог-Яармагийн гүүр/-ний авто замд нийт 12626 м2 хэвтээ тэмдэглэгээ хийж гүйцэтгэхээс одоогийн байдлаар 60 гаруй хувь буюу 7395.45 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгээд байна. Ингэхдээ хуучин тэмдэглэгээг тусгай төхөөрөмжөөр бүрэн а
АВТОБУСНУУДАД ТОРТОГ БАГАСГАХ ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
24 автобусанд суурилуулахаас өнөөдрийн байдлаар автобус гуравдугаар баазын найман автобусанд суурилуулаад дуусчээ. Нэг автобусанд гурван DPF шүүлтүүр  хэрэглэгддэг бөгөөд автобус шугамд бүтэн өдөр яваад ирэ
ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХУГАЦААНД ХААЛАА
Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 201
ДАРААХ ЗАМУУДЫГ ТҮР ХААНА
2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл,
МАШИНАА ҮЗЛЭГТ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Монгол улсад ашиглаж байгаа автомашины 90% нь олон жил ашиглагдсан хуучин автомашин байдаг ба жолооч автомашин эзэмшигчид үзлэгийн талаар ойлголт бага байдгаас автомашин нь үзлэгт тэнцэхгүй давтан үзлэгт орж цаг заваа гарздах тохиолдол их гардаг.
АВТОМАШИНЫ ТОС, ТОСОЛГООНЫ ТУХАЙ
20 зууны сүүл хэрд Японд үйлдвэрлэгдсэн автомашинууд илүү ардчилсан байлаа. Тэдний хувьд моторын тос нь жишээлбэл, Америкийн нефтийн хүрээлэнгийн категорит тохирсон «API SJ ба түүнээс дээш» гэсэн шаардлагыг зааж өгдөг байлаа.
МАШИН УГААЛГА, ЗАСВАРЫН ГАЗРУУДЫГ БҮРТГЭЛЖҮҮЛЖ БАЙНА
нийт 29 авто үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөн ажиллах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.
АВТОМАШИНЫ ЗАМ ДЭЭР ТОГЛОХ, УТСААР ЯРИХ, ЧИХЭВЧТЭЙ ЯВАХЫГ ХОРИГЛОВ
10 хүртэлх насны хүүхдийг авч явахдаа зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах, 10 нас хүрээгүй хүүхдийг харгалзах хүнгүйгээр автомашиндаа үлдээхийг хориглов
НИЙСЛЭЛ РҮҮ ОРОХ ЗАМУУДАД 24 ЦАГААР АРИУТГАЛ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ЦЭГ АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн Өлзийт, Таван толгойн гүүр, Налайх дүүргийн Городок, 4 дүгээр зөрлөг, Сонгинохайрхан дүүргийн Шар хөтөл, Баруун турууны Авто тээврийн шалган бүртгэх товчоодод 07 дугаар сарын 14-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн мэргэжпийн байгууллагуудыг томилгоожуулан 24 цагаар хяналт шалгалт ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна. Тухайн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийн үйл ажиллагааг хянах, заавар зөвлөмж өгөх зорилгоор цэг тус бүрт зайн хяналтын камерыг Нийслэлийн Онцгой комиссын нөөц хөрөнгөөр суурьлуулан ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.
ҮЕРИЙН УЛМААС ХЭД ХЭДЭН АВТОЗАМУУД ЭВДЭРЛЭЭ
Хэдхэн өдөр орсон борооны улмаас үер бууж, Улаанбаатарын авто замуудын чанарыг шалгав. Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхээс Ганцхудаг руу өгсөх зам шалгалтад бүдэрлээ. Энэ сарын 17-нд орсон бороонд эвдэрч, хуулран машин явах аргагүй болжээ. Түүнчлэн уг замын ойролцоох 30 гаруй айл усанд автсан байв.
НААДМААР 638 АВТОБУС, 596 ТАКСИ ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ
Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан нийтийн тээвэр болон такси үйлчилгээний хуваарь, маршрутыг баталжээ. Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах дөрвөн чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн гурван чиглэлд таван автобус, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явах юм байна