1, 6-ААР ТӨГССӨН ДУГААРТАЙ МАШИНЫ ЖОЛООЧ НАР ЭНЭ САРДАА БАГТАН ТАТВАРАА ТӨЛНӨ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажил энэ сараас эхэлсэн.
ТӨРИЙН ОРДНЫ АВТО ЗОГСООЛД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО
Өнөөдрөөс (2019.01.21) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо. Ингэснээр дээрх 3 байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байгаа юм.
ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ АЛБАН ЁСООР КМ НЬ 1500 ТӨГРӨГ БОЛЛОО
2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэг км дотор 1500 төгрөг, дараагийн нэг км тутамд 1000 төгрөгөөр тооцохоор тогтоосныг Нийслэлийн тээврийн газраас мэдэгдлээ.Цаашид тус газраас таксины үйл ажиллагааг цэгцэлж, зөвхөн тоолуур, тэмдэгтэй, ялгах өнгөтэй таксийг хотод явуулах аж.
МАРГААШНААС ШАТАХУУНЫ ҮНЭ ЛИТР ТУТАМД 100 ТӨГРӨГӨӨР БУУРНА
2018 оны 12 дугаар сараас эхлэн шатахууны үнийг бууруулах талаар импортлогч компаниудтай зөвшилцөн жижиглэнгийн үнийг шат дараатай бууруулж , өргөн хэрэглээний бензин, түлшний үнийг ийнхүү литр тутамд нийт 250 төгрөгөөр хямдруулаад байна.
НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын А/1225 дугаар захирамжаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс ногдуулан авах авто зам ашигласны төлбөр авах журам”-д “Төлбөрийн үйлчилгээний ажилтан”-г сонгон шалгаруулан авч, хөдөлмөрийн гэрээ байгуулан удирдлага арга зүйгээр ханган батлагдсан бүтэц, төсөвт багтаан ажиллана гэсэн заалтыг нэмж тусган шинэчлэн батлууллаа.
ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
Чингис хааны мэндэлсэн өдөр хийгээд Монгол бахархлын өдөр пүрэв гаригт /2018.11.08/ тохиосон юм. Иймээс баасан гаригийн ажлын өдрийг ирэх долоо хоногийн бямба гаригт шилжүүлсэн нь өнөөдөр таарч байна.  Энэ өдөр цэцэрлэг, сургууль хичээллэхээс гадна төрийн бүхий л байгууллагууд 09.00 цагаас ажил нь эхэлнэ.
ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХҮҮХДИЙН ОРДНЫ БАРУУН УУЛЗВАРААР ЗҮҮН ГАР ТИЙШ БУЮУ ЭНХТАЙВАНЫ ГҮҮР РҮҮ ЭРГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон. ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийсэн билээ.
ЭДГЭЭР ДҮРМҮҮДИЙГ ӨНӨӨДРӨӨС МӨРДӨЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 1925 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш 11 удаа шинэчилж, таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Ингэхдээ хамгийн сүүлд 2004 онд шинэчлэн баталснаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч өөрчлөлт оруулаагүй. Жил ирэх бүр автотээврийн хэрэгсэл, осол аваар нэмэгдэж байгаатай холбоотойгоор Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх шаардлага тулгарсан. Тиймээс Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталж, арваннэгдүгээр сараас эхлэн албан ёсоор мөрдөхөөр болсон юм. Шинэчилсэн дүрэм нь 27 бүлэг 224 зүйл заалт, дөрвөн хавсралттай. Эдгээрээс чухал заалтыг зургаар хүргэе.
ЯАРМАГИЙН ШИНЭ, ХУУЧИН ГҮҮРНИЙ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭНЭ
Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан юм.
Утаа ихтэй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж байна
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслүүдэд хяналт, шалгалт хийх ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Тухайлбал тус хэлтсийн албан хаагчид дүүргийн 13 дугаар хороо Чулуун-Овоо болон Нарны зам орчимд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдэд шалгалт хийж, зөрчлийг газар дээр нь арилган ажиллаж байна. Түүнчлэн тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг хурааж, дүрмийн дагуу зорчихыг анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдсэн билээ.
ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО УРСГАЛ СӨРВӨЛ ШУУД ЭРХ ХАСНА
Замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох заалттай байдаг.
Дараагийн Prius30 автомашины эзэн хэн бэ?
Автомашины уяач АКУМА төв хэрэглэгч та бүхэндээ дараагийн шинэ урамшууллаа задлаад нилээн удаан хугацааг өнгөрөөж байна. Энэхүү хугацаанд та бүхэндээ PRIUS30 автомашины урамшуулалд оролцох эрхийг мөн шил арчигчийн шингэнийг бэлэглэж байна. 
E-POLICE ДӨРВӨН ТӨРЛИЙН ЗӨРЧИЛД ТОРГУУЛЬ НОГДУУЛЖ БАЙНА
Тус аппликейшнийг 6000 гаруй хүн татаж авч 4800 орчим зөрчлийг ирүүлсэн байна.
ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭЭР Л БАЙХ УУ?
АИ-92 1830 төгрөгөөс 2010 төгрөг, АИ-95 2040 төгрөгөөс 2180 төгрөг, АИ-80 1550 төгрөгөөс 1850 төгрөг
ИРЭХ САРААС ЖОЛООЧ, ЯВГАН ЗОРЧИГЧ УТАС, ЧИХЭВЧ АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД ТОРГУУЛНА
Цагдаагийн байгууллагаас гаргасан дүн шинжилгээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар хүний амь нас хохирсон хэргийн 75 хувь, бэртсэн хүний 50 орчим хувь нь орон нутгийн замд үйлдэгджээ. Иймд Тээврийн цагдаагийн албанаас шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон байна. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд хөгжим, чихэвч ашиглахыг хориглож, зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм. Мөн явган зорчигч замын зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хоригложээ. Хэрэв замын хөдөлгөөнд чихэвчтэй, скүүтэртэй оролцож байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдолд явган зорчигчийн буруу болохоор заасан байна. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулж буй юм.
ЖОЛООЧ НАР “МОНГОЛ ДАХЬ СИРИ”-Д АМЬДАРЧ БАЙНА
Уурхайгаас нүүрс зөөвөрлөдөг 7000-9000 жолооч байна.Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн тэдгээр жолооч нар ямар ч зохицуулалтгүй орчин нөхцөлд, маш хүндхэн буюу бидний нэгний хэлснээр "Монгол дахь Сири"-д амьдарч байна хэмээн Австралийн Күинсландын Их Сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав, Ж.Мэндээ нарын бичсэн нийтлэл “IndraStra” цахим хуудаст нийтлэгдсэнийг хүргье. 
МЕРСЕДЕС БЕНЗ МАШИНЫ ШИНЭ ГЭРЭЛТҮҮЛЭГ ГАЙХАЛТАЙ БИШ ГЭЖ ҮҮ?
Дижитал гэрэл нь HD гэрэлтэй бөгөөд зөвхөн цөөн тоогоор Mercedes-Maybach S-Class седанд суурьлуулжээ
ШАТАХУУН ДУТУУ ШАХАЖ БАЙНА ГЭСЭН ГОМДЛЫН ДАГУУ ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ
Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтын дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх” талаар албан бичиг хүргүүлсэн байна. 
11 ДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС МӨРДӨЖ ЭХЛЭХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭЧИЛСЭН ДҮРЭМ
2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхээр шийдвэрлэсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.