ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ГАДНА ГЭРЭЛТҮҮЛГИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ЭНЭ САРЫГ ДУУСТАЛ ШАЛГАЛТ ХИЙНЭ.
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газраас 2019 онд төв, орон нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих ажлын нэгдсэн хуваарийн дагуу энэ сарыг дуустал хугацаанд “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн бүрэн бүтэн байдал” хэсэгчилсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүллээ.
"ДУЛААРЧ БАЙГАА ТУЛ ГОЛЫН ЭРЭГ ТАТАМ ОРЧИМД АЙЛ ӨРХ, АВТО ЗАМ, ГҮҮРНИЙ ДАГУУД УСАНД АВТАЖ БОЛЗОШГҮЙ".
Цаг агаар дулаарч байгаатай холбоотой голын эрэг татам орчимд айл өрх, авто зам, гүүрний дагууд усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй тул  анхаарал болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ МАШИН ЖОЛООДОЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЖЭЭ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 9 жолоочийг шүүхээр баривчилж ажилласан байна. Хяналт шалгалтын үеэр СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэгтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.
ЗАСГИЙН ГАЗАР: ХУВИАРАА ТАКСИНД ЯВЖ БУЙ ИРГЭДИЙГ ТОРГОХГҮЙ
Хувиараа таксинд явж буй иргэнийг 100,000 төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй гэж ЗГХМОНХХ-ийн дарга мэдээллээ.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ХУВЬ ХҮНИЙГ 100,000, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байна.
ГОЛ МӨРНИЙ МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Он гарсаар мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ.
АВТОБУСНЫ ЖОЛООЧ БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ ГЭМТЭЭЖЭЭ.
2019 оны хоёрдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 960 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэжээ.
ӨНГӨРСӨН ОНД 64 МЯНГАН СУУДЛЫН АВТО МАШИН ИМПОРТОЛЖЭЭ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 15 168-аар, ачааны автомашины импорт 8102-оор тус тус нэмэгдсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
С.ЧИНЗОРИГ: ЭНЭ ОНД АВТОМАШИНЫ ЗАСВАРЫН ЧИГЛЭЛЭЭР ВЬЕТНАМААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХГҮЙ.
2018 онд гадаадаас авсан ажилчдын тоог 2016 онтой харьцуулахад 40 хувиар буурсанбайсан. Энэ жил дахин 20 хувиар бууруулах зорилт дэвшүүлж байгаа.
ХУГАЦАА НЬ ДУУССАН ПРИУС
Toyota Prius 10 нь 1997 оноос үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд 2000 оноос дэлхий даяар тархсан юм. 2003 онд Prius NHW10 болон NHW11 гэх анхны загваруудыг үйлдвэрлэхээ больсон.
ХҮҮХДЭДЭЭ ЗААХ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 10 ДҮРЭМ
Эцэг эхчүүд хүүхдүүддээ аюулгүй орчин бий болгох ёстой бөгөөд үүний тулд нэн тэргүүнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар тэдэнд илүү сайн зааж, сургах хэрэгтэй.
ХҮЙТЭН БОЛОН ХАЛУУН ЦАГ АГААР НЬ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ АВТОМАШИНЫ ЗАРДЛЫГ ӨСГӨЖ БАЙГААГ БАТЛАВ
Агаарын температур Фаренгейтийн 20 хэмээс (Цельсийн -6 хэм) доошлоход цахилгаан хөдөлгүүрт автомашины дундаж туулах зам 41 хувиар хорогдож байжээ.
ХӨВСГӨЛ НУУРЫН МӨСӨН ДЭЭГҮҮР ЗОРЧИЖ ЯВСАН “ЛЕКСУС-470” ЖИВЖЭЭ
Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 2 автомашинтай нуурын усанд живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд хоёр удаагийн шумбалт хийсэн ч автомашин дотор шороо хайрга их хэмжээгээр орсон байжээ. Түүнчлэн автомашин доторх эд зүйлсийг хайх боломжгүй учраас жолоочийн хүсэлтээр аврах ажиллагааг зогсоосон аж.
02 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДРӨӨС 10-НЫГ ДУУСТАЛ ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ.
Өнөөдөр буюу Битүүний өдөр 1, 6-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргаашнаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Тодруулбал, Шинийн 1-6-нд буюу хоёрдугаар сарын 5-10-ныг дуустал бүх тээврийн хэрэгсэл улсын дугаар харгалзахгүйгээр хөдөлгөөнд оролцоно.
ХОЁРДУГААР САРЫН 2-НЫ БЯМБА ГАРАГИЙН АЖЛЫН ӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЭРХЭН ҮЙЛЧЛЭХ ВЭ?
Энэ Бямба гарагт 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЗӨРЧИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬТАЙ
Бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох бөгөөд дугаарын хязгаарлалтыг зөрчин хөдөлгөөнд оролцвол 20 мянган төгрөгийн торгуульт
МӨНГӨ ТӨЛЖ ЗОРЧСОН ИРГЭНИЙГ 10 МЯНГА, МӨНГӨ АВСАН ЖОЛООЧИЙГ 25 МЯНГААР ТОРГОНО
Смарт картаар төлбөрөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгож байгаа бол зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож байгаа аж.
ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛ 2018 ОНЫ СҮҮЛИЙН 2 САРД ОГЦОМ ӨССӨНИЙ ДИЙЛЭНХИЙГ АВТОМАШИНЫ ЗЭЭЛ ЭЗЭЛЖЭЭ.
Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оноосоо 26 хувиар өсөж, 17.1 их наяд төгрөгт хүрсний дотор иргэдийн хэрэглээний зээл өмнөх оноос 35% өссөн.
ЖИЛД ДУНДЖААР 3800 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАЛТААС ХАСАГДАЖ БАЙНА
Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 35 орчим хувь нь ашиглалтаас гарсан тээврийн хэрэгсэл. Тэдгээрээс үүсэж буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах тухай зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас ашиглалтаас хасагдсан автомашин, түүнээс хаягдаж буй хог болох дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн зэрэг нь агаар болон хөрсний бохирдлыг ихээр бүрдүүлж буй юм.
100 АЙЛЫН УУЛЗВАРААС 32-ЫН ТОЙРОГ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ТАВДУГААР САРААС ТАВЬЖ ЭХЭЛНЭ
Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг ирэх тавдугаар сараас эхлүүлж, долдугаар сард дуусгана гэлээ.