Тулгуур эрхтний бэрхшээлтэй /Тэргэнцэртэй/ тээврийн хэрэгсэл жолооддог 30-н жолоочид автомашны тос тосолгоог үнэ төлбөргүй солилоо

2022-11-17
Тулгуур эрхтний бэрхшээлтэй /Тэргэнцэртэй/ тээврийн хэрэгсэл жолооддог 30-н жолоочид автомашны тос тосолгоог үнэ төлбөргүй солилоо

 

Бид 30-н жилийн ой тохиож нийгмийн хариуцлагын хүрээнд энэ жил олон сайн үйлсийн аян өрнүүлсэн. Тухайлбал, "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд нийт 10 хүүхдийн хагалгааны зардлыг 100% хариуцсан бол харааны бэрхшээлтэй 116 сургууль болон тусгай хэрэгцээт 29-р сургуулийн дотуур байрны бүх хүүхдүүдийн хөнжил гудас, дэвсгэрийг иж бүрнээр нь сольж, багш сурагчдын хичээлийн хэрэгцээнд зориулж шаардлагатай люминатор, цоологч нийт 20 ширхэг, 60 инчийн LG брэндийн смарт телевизор хүүхдийн оюун ухаанд зориулсан тоглоом зэргийг хандивлаж олон гэр бүл, Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сэтгэлд гэрэл нэмсэн тусч хамт олон билээ. 

Тэгвэл энэ удаад тулгуур эрхтний бэрхшээлтэй /Тэргэнцэртэй/ хүмүүс, тэр дундаа ажил хөдөлмөр эрхлэн ар гэрээ авч явж буй хөдөлмөрч 30-н залууг онцлон автомашных нь өвлийн тос тосолгоо солих үйлчилгээг үнэ төлбөргүй хийж өгчээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан шат дараатай ажлууд хийхээр төлөвлөсний нэгээхэн хэсэг нь энэ юм. Тус багадахгүй гэдэг.  Нийгэмд гэрэл түгээж, олон хүний амьдралд тусламж дэмжлэг үзүүлж, бусад аж ахуйн нэгж байгууллагууддаа эерэг үлгэр дуурайл үзүүлж буй Акумачуудад талархъя. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.