Та автомашиндаа хэдий хугацаанд ямар үйлчилгээ хийлгэх ёстойг мэдэх үү?

Таны машины аль нэг эд анги гэмтсэн эсвэл асахгүй байвал шууд л авто засварыг зоридог уу?
-Таны машины эд ангиуд ашиглалтын тодорхой хугацаатай байдаг. Иймд та машинаа тогтмол үзлэгт оруулж байх шаардлагатай байдаг.
Автомашины тулгуур эд ангид ямар хугацаанд үзлэг хийх вэ?
- Рулийн аппаратыг 80 000 км эсвэл 48 сар тутам шалгах буюу солих
- Босоо тэнцүүлэгчийг 40 000 км эсвэл 1.5 жил тутамд шалгах буюу солих
- Хэвтээ тэнцүүлэгч дарагч резинийг 40 000 км тутамд эсвэл 1.5 жилд солих, шалгах
- Амортизаторыг 40 000 км-т шалгах буюу солих
- Амартизатор тавгийг 40 000 км-т эсвэл 12 сар тутам шалгах буюу солих
- Таван булийн грамушикийг 25 000 км-т эсвэл 12 сар тутамд шалгах буюу солих
- Дээд доод гарны тулкийг 20 000 км-т эсвэл 12 сар тутамд шалгах буюу солих
- Шарнерийг 20 000 км-т эсвэл 1.5 жил тутамд солих, шалгах
- Өндгөн тулгуурыг 20 000 км эсвэл 1.5 жилд шалгах буюу солих
- Пүршийг 24 сар тутам шалгах буюу солих
- Хойд накладыг 8 000 км тутам шалгах буюу солих
- Урд накладыг 8 000 км эсвэл 8 сар тутам шалгах буюу солих
- Тосны шүүр: 20 000-40 000 км- т шалгах буюу солих. Тоосжилт ихтэй газар 2 000 км-т солино
-
Агаар шүүгчийг 10 000 км-т шалгаж шаардлагатай тохиолдолд солино. Тоосжилт ихтэй газар 2 500 км-т шалгах буюу солино.
-
Хөргөлтийн шингэнийг 20 000-40 000 км-т буюу 2-3 жилд солино. Тосол болон антифризийг 10 000 км-т солино.
-
Автомат кропны шингэнийг 20 000-40 000 км буюу нэг жилийн хугацаанд , тусгай төрлийн шингэнийг 45 000-60 000 км-т солино.
-
Механик болон туслах кроп, редукторийг 20 000-40 000 км- т буюу хоёроос гурван жилийн дотор солино.
-
Рублийн гидрийн шингэнийг 20 000 км явсан тохиолдолд солиорой
Жолооч та аян замдаа сайн яваарай...