Машинаа өвлийн улиралд бэлдье

2022-10-10
Машинаа өвлийн улиралд бэлдье

Өвлийн улирал эхэлж буйг машинаа асаахдаа л санаж байгаа юм биш биз дээ

Автомашины зайлшгүй анхаарах зүйлс нь :

1. Хөдөлгүүрийн тос

Монголын зах зээлд олон төрлийн хөдөлгүүрийн тос борлогдож байгаа. Үүнээс сонголт хийхэд амаргүй байгаа нь тодорхой. Хамгийн чухал хүчин зүйл бол зуурамтгай чанар багатай тос сонгох хэрэгтэй.

Машины тосон дээрх W-ийн өмнөх тоо зуурамтгай чанарыг заадаг. Тиймээс 5W-30-тай тос 10W-40-тэй тосноос зуурамтгай чанар багатай гэсэн үг юм.

Ердийн тос хийсэн бол 5000 км яваад буюу 3 сар тутам тосоо солих нь манайх шиг эрс тэрс уур амьсгалтай оронд хэрэгтэй байдгийг санаарай. 

2. Аккумулятор

Таны аккумулятор цоо шинэ л биш бол өвлийг угтаж заавал шалгуулах хэрэгтэй. Энэ нь танаас зардал мөнгө, цаг хугацаа нэг их шаардахгүй.

Аккумулятороо солих цаг нь болсон гэдгийг хэзээ мэдэх нь дээр вэ?

Хэрвээ аккумулятороо солих төлөвлөгөөтэй байгаа бол намар солих нь тохиромжтой.Учир нь өвөл аккумулятор хүйтэн хөдөлгүүр асаахын тулд маш их ачаалал авдаг учраас хэт хүйтрэхээс өмнө солихыг зөвлөдөг.

Шөнөдөө -40 градус хүрдэг манай орны эрс тэс уур амьсгалтай нөхцөлд сайн аккумулятортай байж л өвлийг өнтэй давах юм. Тиймээс таны аккумулятор муудсан бол, боломжтой бол аль болох шинэ аккумулятор худалдан аваарай.

Шинэ аккумулятор нь таныг 3 гаруй жил толгой өвдөхгүй өвлийг давахад туслах юм. Аккумулятор муудсанаар шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг мөн өглөө болгон айдастай автомашинаа асаах болдог.

Сайн аккумулятор нэг авсан байхад таны автомашин жавар тачигнасан өглөө асах нь бусад зүйлсээс хамааралтай болох юм.

3. Дугуй 

Өвөлд заавал өвлийн дугуйг!

Өвлийн улиралд халтиргаатай зам ихэнхдээ осол аваарын шалтгаан болдог тул таны дугуй ийм замд тохирох эсэхийг хамгийн түрүүнд шалгаж үзээрэй.

Өвлийн дугуй нь бүх улирлын дугуйнаас илүү зөөлхөн, замтай барьцах чадвар сайтай байдаг тул таныг илүү богино зайд зогсоох болно.

Өвөлд хамгийн гол нь зогсолт шүү дээ. Тиймээс муу дугуйтай огт явж болохгүй. Та муу дугуйтай явснаас өөрийн болоод бусдыг гэмтээх хамгийн том аюултай.

Тиймээс та гэр бүлдээ болон өөрийн амь насаа хайрлан хамгаалах үүднээс чанартай баталгаатай өвлийн дугуйг сонгоорой.

4. Хөргөлтийн шингэн

Хөргөлтийн шингэнийг 1-3 өвөлд зайлшгүй нэг бүтэн солих шаардлагатай байдаг. Хөргөлтийн шингэн нь өвөлд таны автомашиныг хөлдөөхгүй, өвлийн хүйтэнд таны автомашины найдвартай байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хөргөлтийн шингэн нь улаан болон ногоон өнгийн гэж байдаг бөгөөд улаан нь хэмжихэд дөхөм харин ногоон нь хаагуур алдаж байгааг харахад зориулалттай байна. Хөргөлтийн шингэнийг автомашиндаа хийхдээ устай хольдог, хольдоггүйг сайн анхаарах хэрэгтэй.

Хэрвээ заавал устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хийвэл таны хөргөлтийн шингэн ердөө -13 градуст л хөлддөг уршигтай. Тиймээс устай хольдог хөргөлтийн шингэнийг дангаар нь хэрэглэж болохгүй гэдгийг сайн санах хэрэгтэй.

Дээрээс нь хөргөлтийн шингэний хойно байрлах заавартай зайлшгүй танилцаарай. Мөн үүнээс гадна улаан болон ногоон хөргөлтийн шингэнийг хооронд нь сольж болохгүй, нэмэх тохиолдолд өнгө дагуу хөргөлтийн шингэнийг нь хийх ёстой гэдгийг мартаж болохгүй. 

5. Гидрийн шингэн

Хэдийгээр заавал ойр ойр солих шаардлагагүй ч шалгаад үзээрэй. Гидрийн шингэнийг солихгүй удаан явснаар гидрийн насос гэмтэнэ, жийрэг муудаж шингэнээ алдана, гидрийн насос дуу ордог. Мөн дээрээс нь муудсан шингэнтэй бол рулийг илүү их хүчээр эргүүлэх шаардлагатай болдог.

Тиймээс та гидрийн шингэнээ шалгуулаад солих шаардлагатай бол солиод, нэмэх шаардлагатай бол өнгө дагуу (улаан, шар) шингэнээр нэмээрэй.

6. Кроп, редукторын тос солих

Мөн л зайлшгүй өвөл хийх үйлчилгээ биш, гэвч зайлшгүй өвлийн бэлтгэлээ хангахын тулд шалгах ёстой зүйлсийн нэг. Кроп болон редукторын тосыг удаан солиогүй явснаас болж араа удаан солигдох, хүнд явдалтай болох, редукторын хацар, зүрх араа гэх мэт эд ангиуд гэмтдэг.

Муудсан, ажиллагаагүй болсон тослох материал нь таны автомашины хүч дамжуулах ангийг хангалттай хэмжээнд тосолж чадаагүй улмаас эдэлгээний хугацааны түргэсдэг муу талтай. Тиймээс та авто оношилгооны төвүүдээр зайлшгүй шалгуулаарай.

7. Шил арчигч шингэн

Өвлийн улиралд хатсан  шил арчигч шингэн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй, шил сайн арчихгүй загалдах, шил цантах зэргээс  элдэв осол хийх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өвлийн улиралд хөлдөхгүй, спиртийн агуулуамж сайтай шингэн сонгох нь хамгийн найдвартай арга юм. Тиймээс та шил арчигч шингэнээ  зайлшгүй солиорой. 

8. Сэгсгэр алчуур

Өвөл зайлшгүй шаардлагатай зүйл бол сэгсгэр алчуур. Дөнгөж буусан цасыг удаан буулгахгүй явснаас хайлж мөс болон тогтдог. Тиймээс автомашины цасыг буулгахад туслах энэхүү бүтээгдэхүүнийг сонгоорой.

 

ХЭРЭГЛЭГЧ ТА АКУМА ZONE АВТО СҮЛЖЭЭГЭЭС  БҮГДИЙГ НЭГ ДОРООС АВААРАЙ

Мэдээлэл авах дугаар 1800-2424