"Solite" брэнд №1 брэнд

2022-09-15

 

Акума Эрин ХХК-нь 2007 оноос хойш Солонгос Улсын "Hyundai Sungwoo Solite ХХК"-ний албан ёсны дистрибьютерээр ажлаад хэдийнээ 15 жилийн нүүрийг үзжээ. Өдгөө "solite" брэнд нь Монгол улсад төдийгүй авто машин хөлөглөгч жолооч нарт хэдийнээ баталгаат чанараараа танил болж чаджээ. 

Hyundai Sungwoo Solite ХХК нь энэ сарын 5-ны өдөр автомашины батерейны Solite брэндийг 1-р байранд шалгаруулсан тухай зарлалаа. "Hyundai Sungwoo Solite" ХХК нь Hyundai Sungwoo Casting болон Hyundai Sungwoo Advanced Materials-ийн хамт Hyundai Sungwoo группт харьяалагддаг.

“Оны шилдэг брэнд” нь эдийн засаг, соёл урлаг, хүн төрөлхтөн гэх мэт салбар бүрд хөгжил дэвшилд манлайлсан брэндийг шалгаруулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг арга хэмжээ юм.Хэрэглэгчид санал хураалтад шууд оролцож, бодитой үнэлэлт дүгнэлт өгч, найдвартай мэдээллээр хангадаг. Солонгосын хэрэглэгчдэд зориулсан брэндийн санал хураалтыг энэ оны долдугаар сарын 4-нөөс 17-ны хооронд онлайн санал хураалт болон утсаар ганцаарчилсан санал асуулга явуулж, 460 мянга орчим хэрэглэгч оролцож санал хурааснаас "solite" брэнд нь автомашины аккумляторын салбарт №1-ээр шалгарлаа.

Solite  брэндийн аккумуляторын давуу тал нь:

  • Шингэн урсахгүй, электролиты алдагдал бага
  • Эрс тэс уур амьсгалд тохирсон.
  • Доргилтонд тэсвэртэй.
  • Кальцийн хайлшаар хийгдсэн.
  • -65 с асаах чадвар өндөр монголын уур амьсгалд төгс нийцсэн бүтээгдэхүүн юм.