“АКУМА-ЭРИН” КОМПАНИЙН ХАМТ ОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 116, 29-Р СУРГУУЛИУДЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ ТОХИЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

2022-06-03
“АКУМА-ЭРИН” КОМПАНИЙН ХАМТ ОЛОН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 116, 29-Р СУРГУУЛИУДЫН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ ТОХИЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Бид 30-н жилийнхээ ойг угтан нийгмийн хариуцлагын хүрээнд төлөвлөсөн ажлын нэг хэсэг болох Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачууд тэр дундаа Тусгай хэрэгцээт ерөнхий боловсролын 116, 29 дүгээр сургуулиудад тусламж үзүүллээ. 

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн дотуур байрны бүх хүүхдүүдийн хөнжил гудас, дэвсгэрийг иж бүрнээр нь сольж, багш сурагчдын хичээлийн хэрэгцээнд зориулж шаардлагатай люминатор, цоологч зэргийг бэлдэж өгөхөөс гадна  эх үрсийн баярыг тохиолдуулан 131 сурагчид гарын бэлэг гардуулав. 

Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29-р дунд сургуулийн "Хүүхэд хөгжлийн төв"-д зориулж 60 инчийн смарт телевизор, хүүхдийн оюун ухаанд зориулсан тоглоомнууд, арван сурагчийг бүрэн хувцаслаж гарын бэлгүүдийг гардууллаа. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээл сурах орчинд телевиз, дэлгэц маш чухал хэрэгцээтэй байдаг талаар сургуулийн зүгээс хэлж, талархалаа илэрхийлсэн юм.