Нийгмийн хариуцлагын хүрээнд

2022-05-23
Нийгмийн хариуцлагын хүрээнд

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүрийн 5-р сард тохиодог “Үндэсний мод тарих өдөр”-ийг угтан 2022.05.14ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд 500 мод тарилаа

Манай улсын тухайд нийт газар нутгийн 76,9 хувь цөлжилтөд өртөж, нийт бэлчээрийн 57 хувь нь үржил шимгүй газар болон доройтож байна. Цаг уур, байгаль орчны сөрөг өөрчлөлтийн эсрэг иргэн, аж ахуй нэгж бүр нэгдэн, #ногоон_ирээдүйг бий болгохын тулд хамтран ажиллаж байна.

Тиймдээ ч байгальд ээлтэй сонголт хийх нь бидний бас нэг томоохон үүрэг юм

МОД ТАРИХЫН АЧ ХОЛБОГДОЛ
Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг.
Ой мод нүүрс хүчлийн хийг шингээж, хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ нь ой болгон дээр харилцан адилгүй. Жишээ нь халуун орны ой жилийн дөрвөн улиралтай  газрын ой моддоос хэдэн хувь илүү түргэн өсөж ургадаг. Тэр ч утгаараа халуун орны ой яг адилхан хугацаанд илүү их хэмжээний нүүрсхүчлийн хийг шингээдэг гэсэн үг юм.
#Тэрбум_мод_Байгалиа_бүтээе
#ЗӨВ_МОД
#ЗӨВ_АРЧИЛГАА