Манай хамт олон “Зүрх мартахгүй” төсөлд хандив өргөн, бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе аянд нэгдлээ

2022-05-06
Манай хамт олон “Зүрх мартахгүй” төсөлд хандив өргөн, бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе аянд нэгдлээ

УБ Сонгдо эмнэлгээс Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг оношилж эмчлэх "Зүрх мартахгүй" төслийг хэрэгжүүлж буй. Олон бяцхан үрсэд амьдрал бэлэглэж буй уг төсөлд манай хамт олон нэгдлээ.

Тодруулбал, манай компани 30-н жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд 2022 оны 03 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 01 хүртэл гурван сарын хугацаанд үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүрийнхээ үнийн дүнгийн 3 хувийг “Зүрх мартахгүй” төсөлд хандивлахаар болсон юм.

"Зүрх мартахгүй" төслийн баг өнгөрсөн хугацаанд нийт 350 гаруй хүүхдийн эрүүл мэнд, амь насыг аварсан бөгөөд 2022 онд энэ тоог 500-д хүргэхээр зорьж байгаа аж. 

Судалгаагаар жилд дунджаар мянган хүүхэд Зүрхний төрөлхийн гажигтай гэсэн онош сонсож тэдгээрээс 200-300 хүүхэд мэс засал хийлгэх шаардлагатай болдог байна.

Зүрхний төрөлхийн гажгийн үеийн эмчилгээ, мэс заслын өртөг гаднын улс оронд 50 саяас 240 сая төгрөгийн хооронд байдаг өндөр өртөгт эмчилгээндээ ордог. Үүнийгээ дагаад эмчлүүлэгчдийн хувьд санхүүгийн хүндрэл бий болдог. Харин Уб Сонгдо эмнэлэг ойролцоогоор 15-17 сая төгрөгөөр мэс засал хийж байгаа билээ. Эх орондоо санхүүгийн хүндрэл багатай, чадвартай эмч мэргэжилтэнтэй, эмчлэгдэх бүрэн боломжтой байгаа нь сайшаалтай. Тиймдээ ч олон олон үрсийг аврахын төлөө уг төслийг хэрэгжүүлж бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийг уриалж буй.

“Акума-Эрин” ХХК нь 1992 оноос эхлэн тос тослогоо, аккумулятор худалдаалах, засвар үйлчилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Улаанбаатар долоо салбар, 21 аймагт гэрээт борлуулагч нараараа дамжуулан автомашинд шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд тасалдалгүй нийлүүлсээр эдүгээ 30-н жилийн ойтойгоо золгож байгаа хамт олон. Тэд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд өнгөрсөн онд мөн эрүүл мэндийн салбар тэр дундаа нийслэл хот дахь бүх түргэний тэрэгнүүдэд үнэ төлбөргүй тос тослогоо сольж өгөх ажлыг санаачлан хэрэгжүүлж байсан.   

Akuma Zone Авто Сүлжээний хамт олон “Зүрх Мартахгүй” төсөлд хандив үзүүлж байгаа нь бахархууштай. Харин машинтай бол та энэ төсөлд нэгдэж, хандив өргөх боломжтой юм.

Цохилох зүрх бүхний төлөө Хамтдаа.