Ойн баярын мэнд хүргье

2022-04-19
Ойн баярын мэнд хүргье

Монгол улс 1990 онд зах зээлд шилжсэнээр хувийн авто машины тоо өдийг хүртэл нэмэгдсээр ирсэн. Автомашиныг унаж эдлэхээс илүүтэй бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг хангах нь автомашины эдэлгээ насжилтыг уртасгаж өгч байдаг. Тухайн үед хүсэж дурлаж авсан авто машин тань техникийн саатал гарах үед очих засвар үйлчилгээ, зөвлөгөө өгдөг газар тун хомс байсан. Энэ асуудлыг автомашины засвар үйлчилгээний газруудын анхдагч болох “Акума эрин” ХХК шийдэж чадсан юм. Тус компани 1992 онд байгуулагдсан ба 1998 оноос эхлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг бренд бүтээгдэхүүнийг Монголдоо нэвтрүүлж хэрэглэгчдийн сэтгэлд чанарыг бий болгож чадсан юм. Тус брендүүдээс дурдвал LG  брендийн тос тосолгооны бүтээгдэхүүн, Solite брендийн аккумуляторууд, Hi-q брендийн тоормосны наклад мөн Абро брендийн авто хими бүтээгдэхүүнүүд аль хэдийнээ авто машин хүлэглэгч хүн бүрд танигдсаар өдгөө 30 жилийн нүүрийг үзээд байна.

Бид бүхэн хэрэглэгч бүрээ дээдлэн, түргэн шуурхай чанартай үйлчилгээтэй байх зарчимыг баримтлан, үйл ажиллагаагаа тэлсээр хот дотор 7 салбар, 21 аймагт гэрээт борлуулагчийг нээн ажиллуулж байна.

Бид 1992 оноос хойш зогсолтгүй үйл ажиллагаагаа явуулаад хэдийнээ 30 жилийн нүүртэй золгоод байна. Ойн баярын хүрээнд биднийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчид дээ зориулан урамшуулалт хөтөлбөрийг “Акума эрин ХХК-наас зарлаж байна. Үүнд:

  • Приүс-30 автомашин 2 азтан
  • Iphone-13prox гар утас-4-н азтан
  • Roadstone брендийн 4 ширхэг хос дугуй-4-н азтан
  • Akuma брендийн аккумулятор-4-н азтан
  • HI-Q брендийн наклад- 4-н азтан
  • Монголын нууц товчоо амралтын баазад амрах эрхийн бичиг-2 хос азтан
  • Тос солиулах үйлчилгээнд орох эрхийн бичиг-10-н азтан тус тус тодруулах гэж байна.

Сугалаанд хэрхэн оролцох вэ? Та Акума авто засварын төвөөр үйлчлүүлэхдээ 50,000₮-с дээш үнийн дүнтэй худалдан авалт үйлчилгээ хийлгээд сугалаанд оролцох эрхтэй болж байгаа юм.

Акума эрин ХХК-тай 30 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ажилчид болон харилцагч түншүүд, үнэнч хэрэглэгчид дээ түүхт ойн баярын мэнд дэвшүүлье.