Жолооч таны мэдлэгт акума зөвлөгөө 8

2020-11-23
Жолооч таны мэдлэгт акума зөвлөгөө 8

Шатахуун зарцуулалт:

1. Техник үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй бол шатахуун зарцуулалт 10% ихэснэ.

2. Дугуйн хийн даралтын хэмжээг автомашины техникийн үзүүлэлтэд зааснаас багасгавал шатахуун зарцуулалт ихэснэ.

3. Дугуйн тохиргоог зөв хийх

4. Автомашиндаа илүү ачаа тээвэрлэх шаардлагагүй. 50 кг ачаа тутамд шатахуун зарцуулалт ойролцоогоор 2%-аар өснө.

5. Хөргөлтийн болон халаалтын системийг ажиллуулсан үед шатахуун зарцуулалт ойролцоогоор 10% ихэснэ.

6. Автомашиныг 50 км/цаг-аас илүү хурдтай явж байх үед цонх онгорхой байвал мөн шатахуун зарцуулалт ихэснэ.

7. Хөдөлгөөний явцад аль болох тоормосны дөрөөн дээр гишгэхгүйгээр жигд явж байвал шатахуун зарцуулалт бага байна.

8. Оргил ачааллын үед онцын шаардлагагүй бол замд гарахгүй байх хэрэгтэй.

9. Өглөө хөдөлгүүрээ бүрэн халаах шаардлагагүй бөгөөд зөвхөн хөдөлгүүрийн хөргөлтийн шингэнийг мэдрэгч зүү байрнаасаа дээш хөдөлсөн үед хөдөлгөөнийг хийж болно. Хөдөлгүүрийг бүрэн халтал хаазны дөрөөн дээр аль болох бага гишгэх хэрэгтэй.

10. Хурдны хайрцгийн араан дамжуулгыг замын нөхцөлд зөв тохируулж явах хэрэгтэй.

11. Хэт хурдан явж болохгүй.

12. Хаазны дөрөөн дээр огцом гишгэх тутам түлш зарцуулалт төдий чинээ ихэснэ.

13. Хөдөлгүүрийн хүчин чадал ямар нэгэн шалтгаанаас болж муудвал түүнийг дагаад шатахуун зарцуулалт ихэснэ гэдгийг анхаарна уу.