ХЯНАХАА ХЯНАХ АМАРХАН

2018-06-13
ХЯНАХАА ХЯНАХ АМАРХАН

Автомашины тусламжтайгаар бид өдөр тутмын ажлаа хялбархан амжуулдаг. Гэвч хянах самбарт зааж буй дохиог тэр бүр анзаарч мэддэггүй. Тэгвэл хянах самбарын дохио ямар учиртайг "АКУМА ЭРИН" ХХК-ийн инженер Б.Түвшинтөр та бүхэнд хүргэж байна 

Жолооч нар хянах самбарт зааж буй дохиог анзаараагүй эсвэл ямар учиртайг нь мэддэггүйгээс болж машинаа эвдэрснийх нь дараа өндөр зардлаар засуулах нь элбэг байдаг. Энэ эрсдэлээс хамгаалахын тулд хянах самбарын тухай мэдлэгтэй байх шаардлагатай.

1. Манангийн урд гэрэл
2. Жолоодлогын анхааруулах гэрэл
3. Манангийн арын гэрэл
4. Угаагч шингэн багассан
5. Тоормосны жийрэгний анхааруулга /накладк/
6. Хурдны автомат баригч ажиллаж байна.
7. Чиглэл заагч
8. Бороо, гэрлийн мэдрэгч
9. Өвлийн горим
10. Мэдээллийн индикатор
11. Очлуур/дизель урьдчилан халаах анхааруулга
12. Цангийн анхааруулга
13. Стартерийн унтраалганы анхааруулга
14. Түлхүүр байхгүй байна
15. Түлхүүрийн автомат удирдлаганы зай дуусч байна.
16. Машин хоорондын зайн анхааруулга
17. Хоонсны дөрөө дарах
18. Тоормос дарах
19. Жолооны хүрдний түгжээний анхааруулга
20. Холын гэрэл
21. Дугуйны хий багассан
22. Хажуугийн гэрлийн тухай мэдээлэл
23. Гаднах гэрлийн алдаа
24. Тоормосны гэрлийн анхааруулга
25. Дизелийн шүүгч фильтерын анхааруулга
26. Машины чирэгчийн анхааруулга
27. Хийн гүүшингийн анхааруулга
28. Эгнээ замаас гарч буйг анхааруулах гэрэл
29. Катализаторын анхааруулга
30. Суудлын бүсээ зүүгээгүй
31. Машин байрлуулах тоормосны гэрэл
32. Батерей
33. Машин байрлуулах туслагч