Танилцуулга

“Акума-Эрин” ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдаж, 1998 оноос БНСУ-ын “LG” корпорацийн тос тосолгооны бүтээгдэхүүний Монгол улс дахь албан ёсны дистрибютрээр сонгогдон, Solite брэндийн аккумуляторыг тус тус борлуулж ажилласаар байна.

2012 оноос эхлэн Америкын алдарт брэнд АБРО брэндийг монголын зах зээлд ханган нийлүүлж байна. Мөн Япон, Солонгос авто машины маслын шүүр, агаар шүүгчийг худалдаалж байна.

“Акума-Эрин” ХХК нь тос, тосолгооны материал, аккумулятор, авто химийн бүтээгдэхүүнийг уул уурхайн хүнд машин механизмийн тоног төхөөрөмж болон бүх төрлийн авто машинуудад ханган нийлүүлж ажиллаж байна.

2005 оноос БНСУ-ийн “LG” корпорацийн нефтийн салбар өргөжин “GS” oil нэртэй бие даасан корпораци болсон билээ. Энэ үеэс манай компани “GS” oil - ийн Монгол улс дахь онцгой эрхт борлуулагчаар үргэлжлэн ажиллаж байна. “Акума-Эрин” ХХК нь Монгол улсын зах зээлд автомашины тос тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, сэлбэг хэрэгслийг импортлож эхлүүлсэн анхдагч компаниудын нэг юм. Тос, тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, бусад сэлбэг хэрэгслийг худалдаалан бөөний болон жижиглэнгийн хэлбэрээр Бид бүхэн хэрэглэгч бүрээ дээдлэн, түргэн шуурхай үйлчилгээтэй байх зарчимыг баримтлан хот дотор 6 салбар, 21 аймагт гэрээт борлуулагчийг нээн ажиллуулж байна. Улаанбаатар хотод бөөний худалдааны салбар, Дархан, Эрдэнэт болон хориод аймагт гэрээт борлуулагчид ажиллаж байна. Үүний зэрэгцээ тус компаний үйл ажиллагааны гол чиглэлийн нэг нь уул уурхай, машин механизм, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны бүтээгдэхүүн ханган нийлүүлэх ажил юм. Өнгөрсөн хугацаанд уул уурхай, үйлдвэрлэлийн олон компаниудтай хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал: Айвенхоу Майнз Моголиа Инк, Шивээ-Овоо, Багануур, Шарын гол, Монголын алт, Монгол газар, Жамп, Мейжор дриллинг, Говь дриллинг, Ланд дриллинг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, зэрэг уул уурхайн компани үйлдвэрүүд, мөн МИАТ, Автобус бааз зэрэг үйлчилгээний олон арван харилцагчдын хэрэгцээг өөрсдийн бүтээгдэхүүнээр ханган хамтран ажиллаж ирлээ. Мөн автомашины тосолгоо үйлчилгээний ажил эрхэлдэг салбар төвүүдийг нээн ажиллуулж одоогийн байдлаар Улаанбаатар хотод есөн үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулж байна.