Жолооч таны мэдлэгт Акума зөвлөгөө 4

2020-11-20
Жолооч таны мэдлэгт Акума зөвлөгөө 4

#ТА_МАШИНДАА_ХЭДИЙ_ХУГАЦААНД_ЯМАР_ҮЙЛЧИЛГЭЭ
#ХИЙЛГЭХ_ЁСТОЙГ_МЭДЭХ_ҮҮ?
Автомашины тулгуур эд ангид ямар хугацаанд үзлэг хийх вэ?
•Рулийн аппаратыг 80 000 км эсвэл 48 сар тутам шалгах буюу солих
•Босоо тэнцүүлэгчийг 40 000 км эсвэл 1 жил тутамд шалгах буюу солих
•Хэвтээ тэнцүүлэгч дарагч резинийг 40 000 км тутамд эсвэл 1 жилд солих, шалгах
•Амортизаторыг 40000 км-т шалгах буюу солих
•Амартизатор тавгийг 40000 км-т эсвэл 12 сар тутам шалгах буюу солих
•Таван булийн грамушикийг 25000 км-т эсвэл 12 сар тутамд шалгах буюу солих
•Дээд доод гарны тулкийг 20000 км-т эсвэл 12 сар тутамд шалгах буюу солих
•Шарнерийг 20000 км-т эсвэл 1 жил тутамд солих, шалгах
•Өндгөн тулгуурыг 20000 км эсвэл 1 жилд шалгах буюу солих
•Пүршийг 24 сар тутам шалгах буюу солих
•Хойд накладкаг 8000 км эсвэл 6 сар тутам шалгах буюу солих
•Урд накладкаг 8000 км эсвэл 6 сар тутам шалгах буюу солих
•Тосны шүүр: 5000-15000 км- т шалгах буюу солих. Тоосжилт ихтэй газар
•Агаар шүүгчийг 10000 км-т шалгаж солино. Тоосжилт ихтэй газар 2500 км-т шалгах буюу солино.
•Энгийн очлуурыг 10000 км-т,оргиниал платиниум очлуурыг 70000- 80000 км-т солино.
•Хөргөлтийн шингэнийг 20 000-40 000 км-т буюу 2-3 жилд солино. Тосол болон антифризийг градусаас хамаарч 10000 км тутамд шалгаж солино.
•Автомат кропны шингэнийг 20000-40000 км буюу 1 жилийн хугацаанд солих , цэвэрлэж сольсон шингэнийг 40000-60000 км-т солино. 1сар тутамд шалгах шаардлагтай тохиолдолд нэмэх аль эсвэл солино.
•Механик болон туслах кроп, редукторийг 5000-10000 км тутамд шалгах, 20 000-40 000 км- т буюу 2-3 жилийн дотор солино.
•Рулийн гидрийн шингэнийг 20 000 км явсан тохиолдолд солиорой.
#Автомашины_эд_ангиудын_ашиглалтын_стандарт:
400км тутамд
•Хөдөлгүүрийн тос шалгах
•Автомат кропны шингэн шалгах
•Хөргөлтийн шингэн шалгах
•Шил арчигчийн шингэн шалгах
•Тоормосны шингэн шалгах
•Консны аппаратны шингэн шалгах
•Рулийн гидрийн шингэн шалгах
•Дугуйн хийг шалгах
5000 км тутамд
•Агаар шүүгч солих
•Хөдөлгүүрийн тос, тосны шүүр солих
•Кропны тос шалгах
•Рулийн гидрийн шингэн шалгах 

Хураах