Сэрэмжид хором үгүй

2020-11-11
Сэрэмжид хором үгүй

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 

Халдвар авсан жолоочийн явсан маршрут болон ойрын хавьтлуудыг илрүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

"Шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтлыг тодруулбал нэлээд олон тоо гарна"

Тэрбээр хэлэхдээ "Эрүүл мэндийн байгууллага, ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-аас өгсөн зөвлөмж аргачлалаар халдварын хавьтал, харилцсан хүмүүсийн маршрутыг тогтоодог дэлхийд шилэгдсэн арга барил бий.

Яг энэ аргаар хэд хэдэн удаа халдварын хавьтлыг тогтоох ажлыг Эрүүл мэндийн байгууллага, Цагдаа, тагнуулын байгууллага хамтран хийж туршлагажсан.

Хэвлэлүүдээр мэдээлэгдсэн коронавирусийн халдвар авсан жолоочийн явсан зураглал нь ерөнхий байсан. Тухайн зураглалыг хэн, хаанаас, яаж тараасныг бид судална. Гэхдээ тухайн хүний хаагуур явсан маршрутыг иргэдэд мэдээлэх нь буруу биш. Бид шөнийн 00:00 цагаас эхлэн маршрутыг нь судалж, шууд хавьтлын хүмүүсийг нь тогтоосон. Одоогоор шууд хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д аваачиж, шинжилгээ хийж буй. Удахгүй хариу нь гарна.

Халдварт өвчинд шууд хавьтал, ойрын хавьтал, дам хавьтал гэж бий. Тэдгээр хавьтлыг бүгдийг нь тодруулбал нэлээд олон тоо гарна. Нуугаад байх зүйлгүй.

Тиймээс хэвлэлээр мэдээлэгдсэн маршрутаар тухайн өдрүүдэд явж таарсан иргэд сайн дураараа аюулгүй байдлаа анхаарч коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй" гэв.

Эх сурвалж: iKonNews