ДАРХАНЫ ЗАМЫН ЗАСВАРТАЙ ХОЛБООТОЙГООР АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИХ МАРШРУТ

2019-07-18
ДАРХАНЫ ЗАМЫН ЗАСВАРТАЙ ХОЛБООТОЙГООР АВТО БОЛОН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИХ МАРШРУТ

Дарханы чиглэлийн 204.11км зам засварын шинчлэлтэй холбогдуулан Архангай, Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас-361 дүгээр гарам хүртэлх замыг энэ сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-н хүртэл хаагаад байгаа.

Энэ хугацаанд Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон тус чиглэлд явж байгаа тээврийн хэрэгсэлүүд Эмээлт, Хүй долоон худгийн замаар хөдөлгөөнд оролцох болсныг ТЦА-аас мэдээлсэн.

Газрын зураг дээр үзүүлбэл/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаасан тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт - Орбит - Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384 дүгээр км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Баруун аймгууд руу явдаг замаар салж, Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.

Газрын зураг дээр үзүүлбэл/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Мөн зам засвартай байгаа үед дээр дурдсан чиглэлд вагоноор зорчих боломжтой. УБ-Дархан-УБ чиглэлийн зорчигчийн вагон өдөр бүрийн 10:45, 17:45, 20:35 цагт аялалд гардаг.

Тасалбарын нөөц, үнэ, онлайн захиалгын талаар мэдээллийг 1900-1949/Төмөр замын лавлах утас/ дугаараас лавлах боломжтой юм байна.