НАРНЫ ЗАМ ДАГУУХ БУЦАЖ ЭРГЭХ ГАРЦУУДЫГ НЭЭЛЭЭ.

2019-05-01
НАРНЫ ЗАМ ДАГУУХ БУЦАЖ ЭРГЭХ ГАРЦУУДЫГ НЭЭЛЭЭ.

Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг нээсэн байна. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны баруун урд уулзвараас баруун тийш Нарны зам дагуух буцаж эргэх гарцуудыг иргэдийн хүсэлтийн дагуу нээж, хэвийн ажиллагаанд оруулжээ. 

Мөн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд замд хөрсний нуралт үүссэний улмаас зорчих хэсгийн нэг эгнээг хааж, засварын ажлыг явуулж байгаа аж.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба