ХОЁР ӨДӨРТ ОСЛЫН УЛМААС 20 ХҮН ГЭМТЖЭЭ.

2019-03-19
ХОЁР ӨДӨРТ ОСЛЫН УЛМААС 20 ХҮН ГЭМТЖЭЭ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2019.03.16,17/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 523 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 372 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 20 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 2 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.

Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 20 нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. 

Нийслэл хотын хэмжээнд мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг үзвэл тээврийн хэрэгсэл хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчихдөө автомашинуудтай мөргөлдөж, шүргэлцэж осол гаргаж байна.
Иймд жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, 1 хором хүлээж ТА БИ ТА гэх зарчмаар хөдөлгөөнд оролцвол аливаа уур бухимдал, стресс, осол үгүй хөдөлгөөнд оролцох боломжтой юм. 

Тухайлбал: 

  • БЗД-ийн Цагдаагийн академийн өргөн чөлөө Жанжин клубийн хойд замд T.Pruis маркийн автомашин нь H.Sonata-7 маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч нарын 47 хүн гэмтсэн, 
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, “Төмөртэйн бригад” гэх газар шороон замд тарктор хөдөлгөөнд оролцож байх үед нь зорчигч 11 настай, эрэгтэй О унаж амь нас нь хохирсон хэргийг харьяа цагдаагийн байгууллагууд шалгаж байна. 

Тээврийн цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоны улмаас 2 жолооч, 3 явган зорчигч осолд өртжээ.

Эх сурвалж: ТЦА