ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО УРСГАЛ СӨРВӨЛ ШУУД ЭРХ ХАСНА

2018-10-12
ЖОЛООЧ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХДОО УРСГАЛ СӨРВӨЛ ШУУД ЭРХ ХАСНА

Замын хөдөлгөөнд оролцохдоо урсгал сөрвөл Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгох заалттай байдаг.

Урсгал сөрж явах нь хоромхон зуур осол гаргах аюултай. Иймд жолооч нарыг дээрх зөрчил гаргахгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. 

Тус албанаас өгсөн мэдээллээр, тээврийн хэрэгсэл жолоодохдоо урсгал сөрөх зөрчил өдөрт 5-10 удаа гардаг байна.

Зөрчлийн тухай хуулийн заалт:

14.7 дугаар зүйл.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих

14.7.30 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Харин яаралтай түргэн тусламж, онцгой байдлын, цагдаагийн машин дуудлага мэдээлэл, хойшлуулашгүй ажиллагааны үед урсгал сөрж явах дүрмийн заалттай байдаг аж. Энэ үед жолооч тусгай дуут дохио ажиллуулсан автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юм.