Жолооч таны мэдлэгт Акума зөвлөгөө 5

2020-11-20
Жолооч таны мэдлэгт Акума зөвлөгөө 5

Вирус дамжихаас урьдчилан сэргийлэхийн тулд төр засгаас өгч буй албан ёсны зөвлөгөө бол бусад хүмүүсээс 1.5 метрийн зайнаас илүү ойртохыг хориглож байгаа

1.#Автомашиндаа_хүн_тээвэрлэж_болох_уу?

Автомашин хангалттай том зайтай биш л бол гадны хүнийг автомашиндаа суулгахгүй байх хэрэгтэй. Мэдээж гэр бүлийн гишүүн тань биш л бол.

Хэрэв та хэн нэгнийг автомашиндаа суулгах зайлшгүй шаардлага гарвал ижил гадаргуу дээр зэрэг хүрэлцэх, гар барихаас зайлсхийх хэрэгтэй. Мөн  маскаа зүүсэн байх шаардлагатай. Дараа нь автомашинаа заавал ариутгахыг зөвлөж байна.

2.#Автомашинаа_хэрхэн_ариутгах_вэ?

Машинд суухаасаа өмнө хаалганы бариулыг спиртээр ариутгах эсвэл ариутгалын салфеткаар арчиж байх, мөн дотор талын хаалганы бариул, жолооны хүрд, речак зэрэг тогтмол гар хүрдэг зүйлсийг ариутган халдваргүйжүүлэх шаардлагатай юм.

3.#Энэ_цаг_үед_автомашиндаа_засвар_үйлчилгээ_хийлгэж_болох_уу?

Үйлчлүүлэхдээ бээлий өмсөх, маск зүүхээ мартуузай. Мөн бээлийтэй гараа нүүрэндээ хүргэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.