Хөдөлгүүрийн тос сонгохдоо анхаарах 5 зүйл

2020-06-23
Хөдөлгүүрийн тос сонгохдоо             анхаарах 5 зүйл

1

Машиндаа зөв хөдөлгүүрийн тосоо сонгох эхний алхам бол машиныхаа загварыг мэдэх асуудал юм. Шинэ, өндөр үзүүлэлттэй хөдөлгүүр нь зэрэглэлийг нэмэх ба тосыг шинэ байлгах болон тосны үр ашгийг сайжруулахад зориулагсдсан байдаг. 

2

Та халуун эсвэл хүйтэн, явган хүний замтай эсвэл замгүй ямар ч нөхцөлд байгаа нь хамаагүй жолоодлогын үед тулгарч болох нөхцөл байдлын талаар бодолцох хэрэгтэй болдог. Янз бүрийн  замд, янз бүрийн цаг агаарын нөхцөлд тээврийн хэрэгслийг жолоодох хэрэг гардаг. Жишээлбэл, хөдөлгүүрийн тосоо тогтмол сольж байх ч хамаарна. Хаана амьдарч байгаа болон дулаан, хүйтний нөхцөл байдлаас хамааран ямар моторын тос хэрэглэхээ шийдэх нь чухал.

2.1

3

Эхлээд тээврийн хэрэгслийн загвараа мэдсэнээр, ямар хөдөлгүүрийн тос таарахыг сонгох болно. /минерал эсвэл синтетик/. Хөдөлгүүрийн тосны 80% - 90% -г суурь тос байдаг тул тосны төрлийг сонгох нь чухал шийдвэр юм. Тосны төрөл бүр нь дэмжих болон эсэргүүцэх шинж чанартай байдаг.

3-

4

Хөдөлгүүрийн тоснуудыг харьцуулж үзэхэд, савлагаан дээрх үсэг болон тоотой кодуудыг хараад толгой эргэж болох юм. Энэ нь хөдөлгүүрийн тосоо солихоор зөв тосоо хайж байгаа үед уур амьсгал болон жолоодлогын нөхцөл байдлыг авч үзэхэд хамгийн чухал зүйл юм.

4.1

Эдгээр 2 тоо нь тосны зууралдангийг илэрхийлдэг. W үсгийн өмнөх тоо нь өвөл гэсэн утгатай. Энэ хэмжүүр нь хүйтний улиралд тосны зууралдамтгай чанарыг илтгэдэг. /Хөдөлгүүрийг асаах үед/ Арын тоо нь энгийн ажиллах температурт  тосны зууралдангийг илэрхийлдэг.
Шингэн буюу бага зууралдангитай тос нь хүйтэн температурт хөдөлгүүрийн эд ангийг хамгаална. Өтгөн, өндөр зууралдангитай тосыг өндөр температурт хэрэглэнэ. Машиндаа тохирох зөв тосоо сонгохын тулд тосны тагыг онгойлгож харах болох гарын авлагыг харах хэрэгтэй.

5

Та тосны шошгыг сайтар харвал, өөр өөр төрлийн API, ACEA, ILSAC зэрэг товчилсон үгээр стандартыг илэрхийлснийг олж харах болно. Энэ нь эдгээр байгууллагын чанарын шаардлагыг хангасан гэсэн утгыг илэрхийлдэг. Тосны чанарыг харахад хамгийн чухал үзүүлэлт юм. API – н хамгийн чухал стандартууд нь /American Petrolium Institute-Америкийн газрын тосны институт/ болон ACEA /European Automobile Manufacturers Association-Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо/ юм.

 

API үзүүлэлтийг бүтээгдэхүүний үзүүлэлт, элэгдэл болон исэлдлээс хамгаалах шинж чанар, түлшинд хэмнэлттэй байдал зэргийг харгалзан шалгаруулдаг. Стандартыг тодорхойлох 2 үсэгтэй. S үсэг нь Service буюу үйлчилгээ /бензин хөдөлгүүр/ мөн C нь худалдааг илтгэдэг /дизель хөдөлгүүр/.  Үсэгнүүд нь хөдөлгүүрийн тосны үзүүлэлтийг илтгэнэ.

ACEA /Европын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо/ стандартын үсэг болон тооны дараалал нь чанарыг заадаг. Үсэг нь хөдөлгүүрийн төрлийг илэрхийлдэг: А/В /бензин болон бага оврын дизель хөдөлгүүр/, С /бага болон дунд оврын ачааны машины дизель хөдөлгүүр/, E /том оврын дизель хөдөлгүүр/. Мөн эдгээр тоо нь тосны чанарын үзүүлэлтийг заадаг.

5

7