ЖОЛООЧ ХЭН БҮХНИЙ МЭДЭХ ЁСТОЙ 10+ АРГА МЭХ

2019-12-03
ЖОЛООЧ ХЭН БҮХНИЙ МЭДЭХ ЁСТОЙ 10+ АРГА МЭХ

Туршлагатай жолооч машиныхаа талаар бүгдийг мэддэг гэсэн үг биш юм. Аяга угаагч шингэнийг цонх цэвэрлэхэд хэрэглэх, хэрхэн хүйтний улиралд шил арчигч резиныг хэвийн байлгах, эсвэл их гэрэлийг хамгийн энгийн аргаар өнгөлөх зэрэг гарын доорх цөөн хэдэн арга заль байдаг тул санаж явахад илүүдэхгүй.

  1. Машины хянах самбар дээрх шатахууны тэмдэглэгээны учрыг ойлгох

Шатахуун түгээх станц дээр түлшээ дүүргэхдээ бид заримдаа машинаа буруу талд нь байрлуулах хөгжилтэй тохиолдол гардаг. Харин бид хяналтын самбар дээрх шатахууны тэмдэглэгээн дээрээс аль талдаа түлшний банкаа хаана байрлалтайг мэдэх боломжтой.

2. Өвлийн цагт машинаа шууд битгий асаагаарай.

Эхлээд машинаа асаахдаа хөдөлгүүрээ халаахгүй бол машины аккумулятор туйлын хүйтэн нөхцөлд суух эрсдэлтэй тул эхлээд заавал хөдөлгүүрээ халаах хэрэгтэй.

3. Машиныхаа түлхүүрийг бусад түлхүүрнүүдээсээ хол байлгах

Энэ бол хамгийн энгийн мэдрэмж шаарддаг хэдий ч орчин үеийн машины удирдлагын систем нь машиныг хулгайчид алдахаас сэргийлж, машиныг найдвартай хамгаална. Тиймээс машины түлхүүрээ бусад түлхүүрээсээ салангид байлгаарай.

4. Шавар болон элснээс гаргах

Бид ихэнхидээ бороотой, чийглэг өдөр 4 дугуйтаа унаад аялал зугаалгаар гарах дуртай ч хааяадаа элс, шаваранд шигддэг. Хамгийн түрүүнд танд хүрз хэрэг болох ба танаас нэлээд тэвчээр шаардах болно. Хүрзээр, гараараа аль эсвэл юугаар ч ухаж болно. Харин чадлаараа л дугуйн эргэн тойрон дахь шаварыг ухах нь чухал.  Хэрэв машин тань хөдлөхгүй бол өөр зүйлсээр ухаад үзээрэй.

5. Колагаар зэв арилгах

Коланы найрлага дахь фосфорын хүчлийн ачаар металь дээр өнгөр тогтолт болон зэврэлтийг сайтар арилгадаг.  Зэвэрсэн гадаргуу дээр кола цацаж сойз ашиглан зэвийг арилтал сойздоно. Үрж арилгасан хэсэгээ усаар цэвэрлэхээ битгий мартаарай.

6. Гал тогооны бөглөө гаргагчийг машины хонхорыг гаргахад хэрэглэнэ.

Бөглөөг гал тогооны өрөө болон угаалгын өрөөнөөс гадна өөр зүйлд хэрэглэхэд маш хэрэгцээтэй. Зурагт үзүүлсний дагуу машины жижиг эсвэл дунд хэмжээтэй хонхорхойг гаргахад бөглөө гаргагчийг ашигладаг. Хонхорхой болон бөглөө гаргагчийг аль алиныг нь норгох ба хонхорхой гарахгүй бол гарч ирэх хүртэл нь түлхэж татах хэрэгтэй.

7. Өнгө нь бүдгэрсэн их гэрлийг зүлгүүрээр цэвэрлэх

Бүдгэрсэн их гэрэл нь их гэрлийн үр ашгийг багасгаж, удаан хугацаагаар явбал аюулд хүргэх хортой. Эхлээд гартаа өнгөлгөөний хэрэгслээ авч шарласан болон бохирдсон их гэрлийг зүлгэх хэрэгтэй. Үргэлжлүүлэн өөр зүлгүүрээр зүйлгэхэд өнгө нь тодорч гялтганах болно.

8. Стикерний наалтны үлдэгдлийг арилгахдаа нойтон сонинг хэрэглэх

Эдгээр стикерний наалтны үлдэгдлүүдтэй бид таарч байдаг. Машины будаганд энэ нь нэлээд асуудал болдог. Хамгийн хурдан, хямд, бөгөөд хялбархан салгаж авах арга бол бүлээн усаар сонинг норгож, арилгах хэсгийг чийглэж, 10 минут орчим байлгаад кредит картаар зөөлөн арилгаж болно. Шаардлагатай бол үйлдлээ давтахад, цаасны үлдэгдэл баталгаатай хуурах болно.

9. Машин байрлуулсан газраа санахын тул машиндаа GPS суулгаарай.

 

Бид бүгд л томоохон машины зогсоолд машинаа байрлуулах хэрэг гардаг. Хэрэв машинаа олохгүй төөрсөн тохиолдолд утасныхаа GPS-г ашиглах нь тохиромжтой. Тайвшираад газрын зураг дээр тэмдэглээд та санаа зовох шаардлагагүй.

10. Салхины шил арчигчиндаа оймс углах

Өвлийн улиралд гэрээсээ өглөө эрт гарах нь хэцүү байдаг. Ялангуяа бүхэл шөнөжин хүйтэн газар байсан хөлдсөн шил арчигчийг хуучин оймсоо углавал цас, бороо, болон хүйтэн цаг агаарт зэрэг олон төрлийн хүчин зүйлээс таны машин болон шил арчигчийг хамгаална.

11.  Салхины шилэн дээрээ хөдөлдөг нарны хаалт хэрэглэж нарыг хаах

Заримдаа нарны гэрэл жолооч нарт ядаргаатай байдаг. Азаар энэ асуудлыг хялбар шийдэх арга байдаг нь хөдөлдөг нарны хаалт юм. Энэ аргыг нисгэгч нар олон жилийн турш хэрэглэж байгаа бөгөөд хэрэгцээтэй зүйл гэдэг нь батлагдсаар байна. Үүнийг хямд зардлаар хийж болох бөгөөд зуны турш стресс багатай, илүү тухтай байх болно.

12. Аяга угаагч шингэнээр цонхон дээрх шувууны сангасыг арилгаж болдог.

Аяга угаагч шингэн нь машины цонх болон салхины шилийг  хамгийн хямдаар сайн цэвэрлэж чаддаг. Тамхины утаа болон хурууны хээ, нохойны шүлс зэрэг арилгахад хэцүү толбуудыг арилгахад хэцүү хэдий ч цонхыг сайн цэвэрлэнэ. Ер нь аяга угаагч шингэнээр бүхий л төрлийн толбыг арилгахад үр дүн сайтай байдаг.

13. Машиныхаа ачааг багасгаснаар түлшээ хэмнэнэ.

Маш их эд зүйлсээ тээшиндээ хийснээр машины жинг нэмэгдүүлэхээс гадна түлш зарцуулалтыг нэмэгдүүлж байдаг.

14. Машин замд бөглөрсөн үед бохирдсон агаарыг сэлгэж, агаар сэлгэх товчлуурыг хэрэглэх

Магадгүй хүмүүсийн автомашин дээрх удирдлагын самбар дээрх хамгийн их мартдаг товчлуур бол агаар сэлгэх товчлуурыг хэрэглэх, үүнээс гадна ганцаараа гадуур гарахдаа ч хэрэглэнэ.

Машин доторх агаарыг голдуу гаднаас оруулахын оронд сэлгэдэг. Үүнийг замд бөглөрсөн үедээ агаарыг сэлгэхэд ашиглах үед утаа орж ирсэн тохиолдолд гаднаас орж ирэх агаарын урсгалыг хааж, агаар сэлгэх товчлуур дээрээ дарах хэрэгтэй. Ингэснээр зуны турш машиндаа цэвэр, сэрүүн агаарыг мэдрэх боломжтой.

 

Таны алтан шар зам өлзийтэй байг.  Akuma zone авто сүлжээ