НОРВЕГИД ШИНЭЭР ЗАРАГДСАН АВТОМАШИНУУДЫН ХАГАС НЬ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ.

2019-07-09
НОРВЕГИД ШИНЭЭР ЗАРАГДСАН АВТОМАШИНУУДЫН ХАГАС НЬ ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТЭЙ.

Энэ оны эхний хагаст Норвеги улсад шинээр зарагдсан нийт автомашинуудын бараг тал хувийг цахилгаан хөдөлгүүртэй автомашин эзэлсэн тухай тус улсын зам тээврийн газраас мэдээллээ.

Тодруулбал, 2019 оны 1-6 дугаар сард шинээр худалдаалагдсан нийт автомашинуудын 48.3% нь цахилгаан хөдөлгүүртэй байжээ. 2018 оны мөн үед энэ үзүүлэлт 31.2 хувь байсан юм. Энэ хугацаанд бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалт 30 хувиар буурсан бол хос хөдөлгүүртэй автомашины хувьцаа 20 орчим хувиар буурчээ.

Норвеги улс нь байгальд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэгч гэдгээрээ дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Мөн нэг хүнд ноогдох цахилгаан автомашины тоогоороо олон улсад нэгт ордог аж.

Тус улсын эрх баригчид ойрын таван жилийн дотор бүх бензин болон дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглоно гэж амласан. Тэрээр цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор татвар бууруулах, замын хураамж багасгах, борлуулагчдад хямдрал үзүүлэх зэрэг олон төрлийн хөнгөлөлтийг санал болгож байгаа ажээ. Үр дүнд нь бүрэн тоноглогдсон цахилгаан автомашины борлуулалт ихээхэн өссөн байна.

Норвегид хамгийн өндөр борлуулалттай цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр “Tesla” компанийн “Model 3” загварын автомашин тодорчээ. Зөвхөн зургаадугаар сар гэхэд л “Tesla” компани Норвегид 3,760 машин худалдаалсан нь тус улсад зарагдсан шинэ цахилгаан автомашины 24.5%-ийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: Independent.co.uk