АНХААР: ӨДӨРТ 5-8 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА.

2019-06-11
АНХААР: ӨДӨРТ 5-8 ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ӨРТӨЖ БАЙНА.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртөж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

  • Бүртгэгдэж байгаа ослын шалтгаан нь
  • хүүхдийг буруу тээвэрлэх,
  • харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах,
  • явган хүний гарц, хорооллын дотор жолооч нар явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй,
  • анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа зэргээс шалтгаалж байгаа Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Тухайлбал, Баянзүрх дүүрэгт өчигдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 4-10 настай хоёр хүүхдээ буруу тээвэрлэж яваад мөргөлдсөний улмаас хоёр хүүхэд хоёул гэмтсэн осол гарсан байна.

Мөн Чингэлтэй дүүрэгт 7 настай хүүхэд харгалзах хүнгүй, гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа зам тээврийн осолд өртсөн, өвөөтэйгөө гарцаар гарч явсан хүүхдийг мөргөсөн гэх зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.

Иймд сурагчдын зуны амралт эхэлсэн энэ үед эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, жолооч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулж байна.