НИЙТ АВТОМАШИНЫ 75,2 ХУВЬ НЬ ТУН УДАХГҮЙ ХОГИЙН ЦЭГ ҮҮСГЭНЭ.

2019-03-21
НИЙТ АВТОМАШИНЫ 75,2 ХУВЬ НЬ ТУН УДАХГҮЙ ХОГИЙН ЦЭГ ҮҮСГЭНЭ.

Монгол Улсад бүртгэлтэй автомашины тоо сүүлийн 20 жилд 10 дахин нэмэгдсэн ч, автомашины насжилт шинэчлэгдээгүй байна.

Манай улсын гурван хүн тутамд нэг автомашин ноогдож байгаа нь жилийн дөрвөн улиралд агаарын бохирдлоос салахгүй байх, автозамын түгжрэл улам бүр нэмэгдэх, уур уцаар стресс нэмэгдэх үндсэн шалтгааны нэг нь болоод байгаа юм. Эдгээр нь бүгд эргээд эдийн засгийн сөрөг үр дагаврыг бий болгоно.

Өнгөрсөн жилүүдэд автомашины импортын онцгой албан татварын хувь хэмжээнд 2 удаа л өөрчлөлт хийж байсан ба эдгээр өөрчлөлт нь Монгол улсын нийт авто-парк дараагийн 7-8 жил ямар байхыг тодорхойлдог чухал шийдвэр байжээ.

1. 2006 оноос өмнө Монгол улсад суудлын автомашин онцгой татваргүй, насжилтийн ямар нэгэн хязгаар байгаагүй ба  2006.06.29-ны өдрийн онцгой албан татварын хуулиар 0-3 жилтэй, 4-6 жилтэй, 7-9 жилтэй ба 10 дээш жилтэй гэсэн насжилтийн шатлал оруулж хэт хуучин машинд өндөр татвар тогтоож хязгаарласан.

Үр дүн: Авто-парк шинэчлэгдэх, залуужих процесс эхэлж бүрэн бус хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүй автомашинаас үүдэлтэй зам тээврийн ослын тоо багасч эхэлсэн.

2. 2010.10.24-ны  өдрийн өөрчлөлтөөр хайбрид, цахилгаан, газаар ажиллах автомашинуудыг онцгой татвараас бүрэн чөлөөлсөн.

Үр дүн: Нийтийн хэрэглээ эко буюу хайбрид тал руу давамгайлах эерэг шийдвэр болсон. Гэхдээ насжилтийн ямар нэгэн хязгаар тогтоогоогүй тул 15-20 жилтэй хэт хуучин хайбрид/газ автомашин ихээр орж ирж ирсэн.

3. 2017.05.01-ний өдрийн өөрчлөлтөөр автомашины онцгой албан татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн.

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШЭЭР АЖИЛЛАДАГ АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж Онцгой албан татварын хэмжээ
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10+ жил
1500 ба түүнээс доош 750 000 1 600 000 3 350 000 10 000 000
1501-2500 2 300 000 3 200 000 5 000 000 11 700 000
2501-3500 3 050 000 4 000 000 6 700 000 13 350 000
3501-4500 6 850 000 8 000 000 10 850 000 17 500 000
4501 ба түүнээс дээш 14 210 000 27 200 000 39150000 65975000

ХОС ТЭЖЭЭЛТ АВТОМАШИН, ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙГЭЭР АЖИЛЛАДАГ АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж Онцгой албан татварын хэмжээ
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10+ жил
1500 ба түүнээс доош 375 000 800 000 1 675 000 5 000 000
1501-2500 1 150 000 1 600 000 2 500 000 5 850 000
2501-3500 1 525 000 2 000 000 3 350 000 6 675 000
3501-4500 3 425 000 4 000 000 5 425 000 8 750 000
4501 ба түүнээс дээш 7 105 000 13 600 000 19 575 000 32987500

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй автомашины насжилт дараах байдалтай байна. 

0-3 жилийн насжилттай автомашины эзлэх хувь:

Нийт автомашины 75,2 хувь нь арваас дээш жилийн насжилттай байна.

Нийт 871 350 автомашинтай гэж үзвэл, 655 мянга гаруй нь 10-аас дээш жилийн насжилттай буюу тун удахгүй "хогийн цэг" үүсгэх автомашин байх нь. 

Ер нь дэлхийд нэг автомашины ашиглах дээд хугацаа 15 жил байдаг. Энэ 15 жилийг 3 хувааж үздэг. Үүнд:

1. Автомашины үйлдвэрийн баталгаат хугацаан дахь үе буюу 5 хүртэлх жилийн насжилттай авто машин багтана. Ийм насжилттай автомашин техникийн бүхий л стандартыг хангах бөгөөд утаан дахь хорт хий нормоо барьж мөн эвдрэл гэмтэл ч бага гардаг. Автомашин үйлдвэрлэгч улсууд автопаркаа ийм 1-5 жилийн настай автомашинаар бүрдүүлэх сонирхолтой.

2. Автомашины хоёр дахь мөчлөгийн үед буюу 6-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн 2 дахь эздэдээ очиж хэрэглээнээс гарч эхлэх шатандаа орсон байдаг. Энэ мөчлөгт үйлдвэрлэгчийн баталгаат хугацаа дуусаж, утаан дахь хорт хий заримдаа стандартаас давах төдийгүй эвдрэл гэмтэл гарах нь түгээмэл. Харин үйлдвэрлэгчтэй улс орон ийм автомашиныг хоёр дахь зах зээлд экспортлох арга замыг хайж эхлэх ба үүнийгээ автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоох зэргээр гүйцэтгэж эхэлдэг.

3. Гурав дахь таван жилээс эхлэн автомашины сүүлийн амьдралын мөчлөг эхлэх бөгөөд ойр ойрхон эвдэрч, хорт утаан хаягдал нэмэгдэхийн зэрэгцээ сэлбэг хэрэгсэл нь олдохоо больж эхэлнэ. Энэ үед улс ч гэлтгүй хэрэглэж буй эзэн нь ямар нэг аргаар салахыг хичээнэ. Хоёр талын ашиг сонирхол нэгдмэгц 10-аас дээш жилийн насжилттай автомашиныг задалж дахин боловсруулна эсвэл буурай орон руу маш хямдхан экспортолно.