СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН АВТОМАШИНЫ ӨСӨЛТ: НИЙСЛЭЛД 501 МЯНГАН МАШИН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА.

2019-03-14
СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН АВТОМАШИНЫ ӨСӨЛТ: НИЙСЛЭЛД 501 МЯНГАН МАШИН БҮРТГЭЛТЭЙ БАЙНА.

Сүүлийн 20 жилд буюу 1999 оноос хойш автомашины тоо хэрхэн өссөн бэ. Монгол Улсад 1929 онд 20 автомашин хөдөлгөөнд оролцож байжээ. Харин өдгөө хэрхэн өссөнийг та бүхэн графикаас харах боломжтой. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо 501934 мянга байна. Өнгөрөгч 2018 онд 60 мянга гаруй автомашин импортолжээ. Үүний ихэнх нь хуучин автомашин.

Хуучин автомашинууд, ялангуяа үйлдвэрлэхээ ч больсон приус машины хуучин загваруудаар Улаанбаатар хотын зам бүрхэгджээ. Замын түгжрэл сүүлийн хоёроос гурван жил огцом нэмэгдэж, удахгүй бид машинаа асаагаад л хөдөлж ч чадахгүй зогсдог болох нь.

Гэвч замын түгжрэлийг шийдэх арга нь дахин зам барих л биш юм гэдгийг дэлхий даяараа хүлээн зөвшөөрч байна. Харин түүний оронд хуучин автомашины тоог бууруулах бодлого барих, автомашины тоог цөөрүүлж нийтийн тээврээ сайжруулах шаардлагатайг ойлгож эхэлжээ. 

Монгол Улс автомашины бодлогогүй хэмээдэг. Тийм ч учир хуучин автомашинууд хотын гудмыг бүрхэж, явган хүн ч явах боломжгүй болж байгаа биз. Нэмэлт гүүрэн гарцуудыг барьж, бид яг л дэлхий дахины туулсан буруу замыг дахин туулах ёстой мэт явж байна.

Энэ янзаараа удахгүй энэ хотод хүн амьдрах боломжгүй болох нь...