АВТОМАШИНЫ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ШАЛГАЛТ ЗУРГААН ДҮҮРЭГТ ЯВАГДАЖ БАЙНА.

2019-03-13
АВТОМАШИНЫ БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ШАЛГАЛТ ЗУРГААН ДҮҮРЭГТ ЯВАГДАЖ БАЙНА.

Тээврийн цагдаагийн албанаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Автотээврийн үндэсний төвтэй хамтран гуравдугаар сарын 4-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл “Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналт шалгалт”-ыг эхлүүлжээ.

Хамтарсан хяналт шалгалтыг замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа, үйдвэрлэгчээс тогтоосон даац хэтрүүлсэн эсэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөн тоноглосон эсэх, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэх, гэрэл ойлгогч наалт наасан байдал зэрэгт газар дээр нь техникийн үзлэг явуулж, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилготой юм.

Замын цагдаагийн газрын алба хаагчид, Техникийн хяналтын үзлэгийн явуулын төвийн алба хаагчид, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын автотээврийн хяналтын улсын байцаагчид хамтран нийслэлийн зургаан дүүрэгт хяналт шалгалтыг явуулж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.