ӨНГӨРСӨН ОНД 64 МЯНГАН СУУДЛЫН АВТО МАШИН ИМПОРТОЛЖЭЭ.

2019-02-15
ӨНГӨРСӨН ОНД 64 МЯНГАН СУУДЛЫН АВТО МАШИН ИМПОРТОЛЖЭЭ.

2018 онд 1.2 тэрбум америк долларын машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, эд ангиимпортолсон. 2017 онтой харьцуулахад уг төрлийн барааны импорт 365.1 сая ам.доллараар буюу 39.6 хувиар нэмэгдсэн байна.

Бүх төрлийн тээврийн хэрэгслийн импорт 896.8 сая ам.долларт хүрч 2017 оны дүнгээс 274.1 сая ам.доллараар өсчээ. 2018 онд

  • Суудлын автомашин 64039,
  • Ачааны автомашин 22257 оруулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 15 168-аар, ачааны автомашины импорт 8102-оор тус тус нэмэгдсэн гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.