ХОЁРДУГААР САРЫН 2-НЫ БЯМБА ГАРАГИЙН АЖЛЫН ӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЭРХЭН ҮЙЛЧЛЭХ ВЭ?

2019-01-31
ХОЁРДУГААР САРЫН 2-НЫ БЯМБА ГАРАГИЙН АЖЛЫН ӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЭРХЭН ҮЙЛЧЛЭХ ВЭ?

2019 оны хоёрдугаар сарын 8-ны Баасан гарагт бүх нийтээрээ амрах шийдвэрийг Засгийн газар өнөөдөр гаргасан тухай бид мэдээлсэн.

Үүнтэй уялдуулан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэрхэн мөрдөгдөх талаар ТЦА-наас мэдээлэл өглөө.

Сар шинийн баяртай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын захирамж гарахдаа хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тэгш сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэж заасан байгаа. Тиймээс 2019 оны хоёрдугаар сарын 2-ны Бямба гараг ажлын өдөр болсон тул энэхүү хязгаарлалт хэвээр байна.

Өөрөөр хэлбэл энэ Бямба гарагт 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Харин ирэх Баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны амралтын өдөр дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй"