ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЗӨРЧИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬТАЙ

2019-01-28
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТЫГ ЗӨРЧИН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ 20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЬТАЙ

Амралтын өдрүүдэд хийгдэж буй дугаарын хязгаарлалт болон гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад Замын цагдаагийн газрын 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

Ингэхдээ дугаарын хязгаарлалтын бүс эхлэх цэг, замуудад ажиллаж, дугаарын хязгаарлалттай бүс уруу орохгүй байх зөвлөмжийг өгч ажилласан байна.

Энэ амралтын өдрүүдэд дээрх хязгаарлалтыг мөрдөнө. Бямба гарагт тэгш, ням гарагт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцох бөгөөд дугаарын хязгаарлалтыг зөрчин хөдөлгөөнд оролцвол 20 мянган төгрөгийн торгуультай.