МӨНГӨ ТӨЛЖ ЗОРЧСОН ИРГЭНИЙГ 10 МЯНГА, МӨНГӨ АВСАН ЖОЛООЧИЙГ 25 МЯНГААР ТОРГОНО

2019-01-28
МӨНГӨ ТӨЛЖ ЗОРЧСОН ИРГЭНИЙГ 10 МЯНГА, МӨНГӨ АВСАН ЖОЛООЧИЙГ 25 МЯНГААР ТОРГОНО

Нийтийн тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын хөлс төлөх байдалд  шалгалт хийж байна. Шалгалтын үр дүнд зургаан чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас 35 зөрчил илэрсэн байна. Тухайлбал, бэлэн мөнгөөр зорчсон дөрөв, зорчих хөлс төлөөгүй 22, хүүхдийн картаар том хүн зорчсон дөрөв, ахмад настны картаар залуу хүн зорчсон нэг, “U money” картын үлдэгдэл хүрэлцэхгүй дөрвөн зөрчил илэрчээ.

Түүнчлэн смарт картаар төлбөрөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 10 мянган төгрөгөөр торгож байгаа бол зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгож байгаа аж.