ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙРШИЛД ЗАМ ХААНА

2018-07-28
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙРШИЛД ЗАМ ХААНА

Автозам болон дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр /2018.07.28/ 23.00 цагаас гурван замыг түр хугацаагаар хаах болсон талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газраас мэдээлэв.
Тухайлбал, Бага тойруугийн зам болон Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзвараас зүүн тийш чиглэх авто замыг түр хааж дулааны шугамын өргөтгөл хийх юм. Уг замыг маргааш /2018.07.29/ 06.00 цагт нээнэ.

Мөн  цэвэр ус болон бохирын шугам татах зорилгоор Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж, Сүхбаатар дүүргийн Авто замчдын гудамжны замыг түр хаана. Дээрх хоёр замыг маргааш /2018.07.29/ 07.00 цагт нээхээр төлөвлөсөн байна.